images

Гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгасан туршилт амжилттай болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   АНУ-д гахайн эд эрхтнийг хүнд ашиглах боломжтой гэсэн туршилтын үр дүн гарчээ. Нью-Йоркийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмнэлгийн судалгааны баг тархи нь үхжиж амьсгалын аппаратад орсон 57 настай Морис Миллерт гахайн бөөрийг шилжүүлэн суулгаад 32 дахь өдрөө хэвийн ажиллаж байгааг мэдээлсэн байна. Мөн шилжүүлэн суулгасан бөөр нь зөвхөн шээс ялгаруулдаг төдийгүй биеийн илүүдэл, бохирдлыг шүүж байгаа болохыг тогтоожээ. Алабамагийн их сургуулийн Эрхтэн шилжүүлэн суулгах хүрээлэнгийн захирал Жэйми Локк “Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зорилго нь зөвхөн шээс ялгаруулахаас гадна биеэс хорт бодисыг шүүж авах явдал юм” гэж хэлжээ. Алабамагийн их сургууль болон Нью-Йоркийн их сургуулийн судлаачид “United Therapeutics” компанийн генийн инженерчлэлээр бүтээсэн гахайн бөөрийг ашигласан байна. Тус улсын Эрхтэн донорын сүлжээний мэдээлснээр, АНУ-д 103 мянган хүн бөөр шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад байгаа бол өнгөрсөн онд ердөө 26 мянган хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Тус сургуулийн судалгааны баг ирээдүйд гахайн бөөрийг тархи нь үхжээгүй өвчтөнүүдэд шилжүүлэн суулгах туршилт хийхээр бэлтгэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Би

    Англи хэл дээрх эх сурвалжийг нь бас нийтлээрэй

    2023-08-17

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.