images

Дани: Копенгаген хотын оршин суугчид сайн дураараа хар тамхины эсрэг тэмцэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Дани улсын хиппичүүд олноор цуглардаг Копенгаген хотод хар тамхитай холбоотой гэмт хэрэг ихээр гарах болсноор тус хотын оршин суугчид үүнийг таслан зогсоохыг шаардаж, сайн дураараа хамтран тэмцэхээр болжээ. Өнөөгийн нийгмийн дэг журмыг үгүйсгэж, туйлын эрх чөлөөг хөөцөлдөх болсон хиппичүүд өөрсдөдөө зориулсан хууль, дэг журам шаардах болтлоо Европ дахь хар тамхины асуудал аюултай түвшинд хүрснийг онцлон шүүмжилсэн байна. Тус хотын Кристианиа дүүргийн оршин суугчид хар тамхины наймаачдын цуглардаг төв гудамжны замыг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд "Бид ажил хийж, хүүхдүүдээ хооллож хувцасладаг жирийн хүмүүс. Бид төрөлх дүүргээ гэмт хэргийн бүлэглэлийн дарангуйллаас салгахын тулд ийм үйлдэл хийхэд хүрсэн” гэжээ. Сүүлийн жилүүдэд хар тамхины бүлэглэлүүд Хойд Европын аялал жуулчлалын гол цөм болсон энэ газрыг сүйтгэж, Дани улс хүлцэнгүй байдлын бэлгэдэл болж байгаа тухай "Wall Street Journal" сонин мэдээлжээ. Кристианиа дүүрэг нь 1971 онд цэргийн баазыг өөр газар нүүлгэн шилжүүлэхэд эрх чөлөөтэй, задгай амьдрал хөөсөн хиппи залуус цугларсаар өнөөгийн байдалд хүрчээ. Хар тамхитай холбоотой ниймгийн дэг журам алдагдаж улам бүр ноцтой байдалд хүрсэн тул тус дүүргийн оршин суугчид Копенгаген хотын удирдлага, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэн Пушер гудамжийг хаах тохиролцоонд хүрсэн байна. Улмаар оршин суугчид уг гудамжийг театр, гудамжны урлаг, соёлын бүс болгон өөрчлөхийг санал болгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.