images

Элсэн дээр тоглож байсан хүү эртний Ромын үеийн мөнгөн зоос олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Германы Бремен хотод амьдардаг 8 настай Биярне хүү элсэн дээр тоглож байгаад нэгэн зоос олсон нь 1800 жилийн өмнө хэрэглэж байсан Ромын эзэнт гүрний үеийн мөнгөн зоос болох нь тогтоогджээ. Хүү энэхүү зоосыг жилийн өмнө олсон бөгөөд гэртээ аваачин хадгалсан байна. Саяхан хүүгийн аав археологичдод хандаж шинжилгээнд оруулснаар тэрхүү зоосны уг гарал, үнэ цэнийг тогтоожээ. Уг зоосыг МЭ 161-180 оны хооронд Ромын эзэнт гүрнийг захирч байсан эзэн хаан Маркус Аврелиус Антонинусийн үеийн мөнгөн зоос хэмээн үзсэн байна. Зоос 28 грамм орчим жинтэй, 1.3 см орчим өргөнтэй, захаараа хээтэй бөгөөд голдоо сийлбэртэй байжээ. 1800 гаруй жилийн өмнөх түүх өгүүлэх уг зоосны зарим хэсэг нь элэгдэж муудсан тул судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Археологич Ута Хилле “Уг зоос нь эртний Ромын эзэнт гүрний мөнгөн зоос юм. Гэвч тухайн үед Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд ороогүй байсан Бремен хотын нутаг дэвсгэрээс зоос олдсон нь сонирхол татаж байна. Худалдаа, арилжааны замаар, эсвэл бэлэг дурсгал болон орж ирсэн ч байж болно” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.