images

“Tesla” компани Индонезид томоохон хөрөнгө оруулалт хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Индонезийн Далайн тээвэр, хөрөнгө оруулалтын сайд Лухут Панзайтан “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг ирэх сарын сүүлээр Индонезид айлчилж, цахилгаан машины батарейтай холбоотой томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдлээ. Тэрбээр саяхан АНУ-ын Сан Франциско хотод айлчилж И.Масктай уулзсан байна. Мөн “Tesla”-гийн хиймэл дагуулын холбооны үйлчилгээ болох “Starlink”-ээр дамжуулан Индонезийн зарим алслагдсан бүс нутгуудад интернэт нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгасан байна. Цахилгаан автомашины батерейны гол түүхий эд болох никелийн дэлхийн хамгийн том тоглогч болох Индонез улс үүнд түшиглэн цахилгаан автомашины батерейны төв байгуулахыг зорьж байна. Тэр дундаа дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla-гийн хөрөнгө оруулалтыг татахаар шаргуу ажиллаж байгаа ажээ. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн жил Техаст айлчилж, И.Масктай биечлэн уулзаж, татварыг бууруулахаас эхлээд никель олборлох эрхийг баталгаажуулах хүртэл янз бүрийн урамшуулал санал болгосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.