images

Англи улс Оросын талд тагнуул хийсэн хэрэгт Болгарын гурван иргэнийг буруутгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Их Британийн цагдаа нар Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган Болгарын гурван иргэнийг ялласан тухай ВВС мэдээлэв. Мөн цагдаа нар томоохон мөрдөн байцаалт явуулж, Оросын талд тагнуул хийдэг байж болзошгүй хүмүүсийг баривчилж байна гэж мэдээллээ. BBC-ийн мэдээний дараа цагдаа нар мэдэгдэл хийж, өнгөрсөн хоёрдугаар сард таван хүнийг баривчилсан бөгөөд хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг буруутайд тооцсон тухайгаа мэдэгджээ. Тэднийг "Албаны нууцын тухай" хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн баривчилсан бөгөөд мөрдөн шалгасны үндсэн дээр 45 настай Олин Русев, 42 настай Визер Замбазов, 31 настай Катрин Иванова нарыг хууль бусаар хуурамч бичиг баримт эзэмшиж байсан хэргээр буруутгасан байна. Тэд Англи, Болгар, Франц, Итали, Испани, Хорват, Словени, Грек, Чех зэрэг орны паспорт, жолооны үнэмлэхтэй байсан ажээ. Их Британи улс Украины дайн эхлэхээс өмнө Оросын тагнуулын үйл ажиллагаанаас ихэд болгоомжилж байсан бөгөөд сүүлийн үед үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль батлах зэрэг гадны аюул заналхийллийн эсрэг тууштай ажиллаж байна. BBC-ийн мэдээлснээр дээрх гурван яллагдагч Их Британид олон жил амьдарч, янз бүрийн ажил төрөл эрхэлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.