images

Тэтгэвэртээ гарсан нисгэгч онгоц жолоодон түймрийн голомтоос олон хүнийг аврав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-15


   Өнгөрсөн 8-ны өдөр Хавайн арлын Мауи аралд гарсан ойн түймрийн улмаас тус арлын Кахулуй нисэх онгоцны буудал бараг бүрэн сүйрсэн ажээ. Хүчтэй салхины улмаас түймэр улам ширүүсэн нислэгүүд ээлж дараалан цуцлагдаж, арлаас хурдан явахыг оролдсон зорчигчид нисэх онгоцны буудалд дүүрч, эмх замбараагүй байдал бий болж эхэлжээ. Агаарын тээврийн компаниуд яаралтай нислэг үйлдэх гэж оролдсон ч зам хаагдсан байлаа. Энэ үед Америкийн агаарын тээврийн “United Airlines” компанийн өрөөнд дунд эргэм насны эр иржээ. Тэрбээр өөрийгөө танилцуулсан нь 30 жил онгоц жолоодсон туршлагатай, тус компанийн ахмад нисгэгч Винс Экелкамп байсан бөгөөд Хавайд гэр бүлийнхээ хамт амрахаар ирээд байснаа хэлж, энэ хүнд нөхцөлд сайн дураараа онгоц жолоодож хүмүүсийг аюулгүй газардуулж чадна гэдгээ хэлсэн байна. Тэрбээр 30 жил онгоцны жолооч хийгээд тэтгэвэртээ гарч, өдгөө нислэгийн сургалтын менежерээр ажилладаг бөгөөд эхнэр болон ахлах сургуулийн сурагч охиныхоо хамт тус арал дээр амарч явсан ажээ. Энэ тухай мэдээлэл авсан тус компанийн төвөөс Винстэй холбогдож 300 гаруй зорчигчтой онгоцыг түүнд даатгасан байна. Ахмад нисгэгч ч үүргээ нэр төртэй биелүүлж онгоцыг жолоодон аюул осолгүй хөөрч амжилттай газардаж чаджээ. Онгоцонд мөн түүний эхнэр охин хоёр хамт зорчсон байна. Тэрбээр "Гэртээ эргэж ирсэндээ тайвширсан ч сэтгэл зүрх минь Мауи арал дээр үлдсэн. Тус нутагт яаралтай тусламж хэрэгтэй байна. Түүний дэргэд миний хийсэн зүйл бол өчүүхэн юм” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.