images

“Grand Canyon”-ы хадан цохио руу унасан хүү амьд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-14


   АНУ-ын Аризона мужийн Grand Canyon”-ы 30 орчим метрийн өндөртэй хадан цохио руу 13 настай америк хүү унасан ч амьд үлдсэн тухай ВВС мэдээлэв. Хойд Дакота мужид амьдардаг Вайат Кауфман хүү ээж болон гэр бүлийн хамт аялалаар “Grand Canyon”-д очсон байна. Улмаар хүү хадан цохионы орой дээр зургаа авахуулах гэж байсан хүмүүст зай тавьж өгөх гэж байгаад хөл алдан доош унажээ. Аврагчид дуудлага авсан даруйдаа очиж, хаднаас олсоор буун хүүг олж аврах хүртэл хоёр цаг орчим хугацаа орсон байна. Хүү нэлээд хүнд гэмтэж, нурууны яс болон нэг гарын шуу хугарч, уушги, дэлүү нь хүнд гэмтсэн ч эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрч эмнэлэгээс гарчээ. Хүүг осолдох үед гэртээ байсан аав нь “Хүүг минь аварсан аврагчдад чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлье. Тэр хоёр цагийн хугацаанд надад цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдаж байсан” гээд, хүүгээ модон авсанд биш машины суудалд сууж яваад хамгаас их баяртай байгаагаа хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.