images

Украинд наран шарлагын газрууд ажиллаж эхэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-14


   Украины өмнөд хэсгийн зарим наран шарлагын газрууд дайн эхэлснээс хойш жил хагасын дараа дахин нээгджээ. Одесса хотын захирагч Олеса Кифер цахим хуудсаараа дамжуулан тус хотод зургаан наран шарлагын газар албан ёсоор нээгдсэн тухай мэдэгдээд "Бид цаашид аюулгүй байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр далайн эргийн наран шарлагын газрыг өргөжүүлсээр байх болно” гэжээ. Гэхдээ өглөөний найман цагаас оройн 20 цагийн хооронд ажиллах боломжтой бөгөөд агаарын түгшүүр зарласан үед хаагдах ажээ. Мөн далай дээгүүр татсан торны хязгаараас гарч болохгүйгээс гадна аврах ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд хөлөг онгоц далайд гарахыг хориглосон байна. Украины иргэд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш 18 сарын дараа далайн эрэг дээр амрах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд "Би далайн эрэг дээр ирж, давстай агаараар амьсгалахыг маш их хүссэн" гэж хотын оршин суугч Светлана хэлжээ. Одесса хотын эрх баригчид мина илэрсэн тухай мэдээлэл ирсэн даруйд мэргэжлийн баг илгээх, далайн эргийн ойролцоо агаарын дайралтаас хамгаалах байр бэлтгэх зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлахаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.