images

Хималайн ууланд осолдсон ачаа зөөгчийн үхэлд Норвегийн уулчин буруугүйгээ учирлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-14


   Норвегийн уулчин Кристин Харилла Хималайн нуруунд авирч явахдаа осолд орсон байсан ачаа зөөгчийг авралгүй орхиод явсан гэх шүүмжлэлд өртсөн ч үүнийг үгүйсгэн хариу тайлбар хийжээ. Тэрбээр нутгийн газарч ширваагийн хамт Хималайн оргилд авирсан бөгөөд тэд гурван сарын дотор 8000 гаруй метрийн өндөртэй 14 оргилд авирч шинэ амжилт тогтоосон байна. Гэвч дараа нь тэднийг авиралтын үеэр хадан хясаа руу унаж нас барсан ачаа зөөгчийг олж харсан ч тусламж үзүүлэлгүй өнгөрч одсон гэх шүүмжлэлд өртсөн юм. Осолд орж өөд болсон ачаа зөөгч нь Пакистаны иргэн Мохаммад Хассан байсан бөгөөд уулчин К.Хариллагийн багийн гишүүн биш ажээ. Улмаар К.Харилла түүний осолд орсон газар дээр нутгийн ширваа нар болон бусад хүмүүс байсан ч тэд ямар нэгэн зохион байгуулалттай аврах ажиллагаа хийгээгүй болохыг хэлжээ. Харин ч өөрөө түүнийг аврах гэж хэдэн цаг оролдсон ч зам нь нарийхан давчуу, нөхцөл байдал маш хэцүү байсан бөгөөд цасны нуранги ирж байгаа тухай мэдээлэл аваад багийн бусад гишүүддээ дуулгахаар тэндээс явахаас өөр аргагүй болсон тухайгаа мэдэгдсэн байна. Мөн түүний багийн гишүүн, зураглаач Хассанд хүчилтөрөгч, бүлээн ус өгсөн боловч хүчилтөрөгч нь дууссан тул тэндээс явахаас өөр аргагүй болсон тухайгаа тайлбарлажээ. Эцэст нь тэрбээр түүнийг амь үрэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлээд “Нөхцөл байдал маш хүнд байсан ч би чадах бүхнээ хийсэн” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.