Хятад улс иргэдээ гадаадад багаар аялахыг зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2023-08-11
Хятадын Засгийн газар өчигдрөөс эхлэн иргэдээ Өмнөд Солонгос, Америк, Япон зэрэг дэлхийн 78 оронд олноор групп аялал хийхийг зөвшөөрчээ. “Kyodo News” сонины мэдээлснээр, Хятад улс энэ тухайгаа Японы Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн байна. Японы ерөнхий сайд энэхүү албан мэдэгдлийн хариуд уг арга хэмжээ цаашид үргэлжилж илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. 2020 оны нэгдүгээр сар буюу цар тахал дэгдэж эхэлснээс хойш Хятад улс иргэдээ Япон руу нэг дор олноор зорчихыг хориглосон байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс иргэдээ дэлхийн 40 оронд багаар аялал хийхийг зөвшөөрсөн ч үүнд Солонгос, Япон улс хамрагдаагүй байв. Багийн аялал сэргэснээр Японд аялах хятад иргэдийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна. Цар тахлаас өмнө буюу 2019 онд 9.6 сая орчим хятад жуулчид Японд ирсэн нь тус улсад ирсэн гадаадын жуулчдын 30 орчим хувийг эзэлж байжээ. Японы аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр 2019 онд Японд аялал жуулчлал, амралт зугаалгаар ирсэн хятад иргэдийн 30.3 хувь нь групп жуулчид байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.