images

В.Зеленскийн амь насанд халдахыг завдсан хэрэгт Оросын тагнуулч эмэгтэйг баривчилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн амь насанд халдахыг завдсан хэрэгт холбогдуулан Оросын тагнуулч эмэгтэйг баривчилсан тухай Украины эрх баригчид мэдэгдлээ. Тус эмэгтэй В.Зеленскийн гадаад айлчлалын үеэр түүний амь насанд халдахаар бэлтгэж байсан тухай “CBS News” мэдээлжээ. Долоодугаар сарын сүүлээр В.Зеленский Николаев мужид айлчилсан бөгөөд айлчлалаас өмнө Оросын тагнуулын ажилтнууд түүнийг хаана, хэзээ айлчлах тухай мэдээлэл цуглуулж байсан ажээ. Баривчлагдсан хүний нэрийг зарлаагүй бөгөөд “CBS News”-ийн мэдээлснээр тэрбээр Украины өмнөд хэсгийн Очаков хотод амьдардаг, орон нутгийн цэргийн баазын дэлгүүрт худалдагчаар ажиллахын зэрэгцээ тодорхой газар тээврийн хэрэгслээр нэвтэрч, байгууламжийн зураг, бичлэг хийдэг байсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.