images

Энэтхэг: Төмөр замын өртөөнүүдээ дэлхийн жишигт нийцүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Энэтхэгийн Засгийн газар ирэх хоёр жилд 244.7 тэрбум рупи зарцуулж төмөр замын 508 өртөөг шинэчилнэ. Энэхүү ажлын хүрээнд хуучин төмөр замын буудлуудыг тохижуулах, өргөтгөх, орон нутгийн соёлын бэлгэдлийг нэвтрүүлэх зэргээр төмөр замчдын тав тухтай орчин бүрдүүлэх, цаашлаад гадаадын жуулчдыг татах зорилготой ажээ. Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр Баруун Бенгалд болсон энэхүү ажлын шав тавих ёслол дээр цахимаар үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр “Төмөр замын өртөөнүүдийг шинэчлэх нь жуулчдын тоог нэмэгдүүлээд зогсохгүй төмөр зам дагуух эдийн засгийн идэвхжилд тустай” гэж хэлжээ. Тус улсад өдөрт 23 сая гаруй хүн төмөр замаар зорчдог ажээ. Зам тээврийн сайд Ашвини Вайшнау уг төсөлд 9000 орчим инженер оролцоно гээд "Бид төмөр замын өртөөнүүдээ дэлхийн жишигт нийцүүлнэ" гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.