images

“Барби” киноны орлого тэрбум долларт дөхөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Найруулагч Грета Гервигийн “Барби” кино дэлгэцэнд гарснаасаа хойш энэ сарын 4-ний өдрийн байдлаар дэлхий даяар 951 сая долларын орлого олсон байна. Тодруулбал АНУ, Канадад 423.3 сая доллар олсон бол бусад 69 оронд 527.7 сая долларын тасалбар борлуулжээ. Тус кино өнгөрсөн сарын 19-ний өдөр дэлгэцэнд гарсан юм. Их Британид 80,6 сая доллар, Мексикт 46,6 сая доллар, Бразилд 37,2 сая доллар, Австралид 36 сая долларын тасалбар борлогдсон нь тухайн орнууддаа дээд амжилт тогтоосон байна. Тус кино удахгүй нэг тэрбум долларын босгыг давахад хэд хэдэн дээд амжилтыг эвдэх юм. Тухайлбал Г.Гервиг тэрбум долларын орлоготой найруулагчдын эгнээнд нэгдсэн анхны эмэгтэй найруулагч болох ажээ. Тус кино цаашид ч энэхүү амжилтаа хадгалах төлөвтэй байна. Мөн "Барби"-тай нэг өдөр дэлгэцнээ гарсан "Oppenheimer" кино одоогоор 500 сая долларын орлого олоод байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.