images

Илон Маск, Марк Зукерберг нарын тулааныг Twitter-ээр шууд дамжуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Мэдээлэл, харилцаа холбооны “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Тесла” компанийн захирал Илон Маск нарын тулааныг X буюу хуучнаар Twitter-ээр шууд дамжуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай Илон Маск 6-ны өдөр цахим хуудсан дээрээ нийтэлсэн байна. Улмаар энэхүү тулаанаас олох бүх орлогоо ахмад дайчдад зориулсан буяны ажилд зориулахаа мэдэгджээ. Уг тулааны талаар сонирхож асуусан цахим хэрэглэгчид И.Маск хариу өгөхдөө "Энэ бол соёлт дайн юм. Эрчүүд дайнд дуртай" гэж хариулжээ. Харин тулаан хэзээ болох талаар дурдаагүй байна. Энэ оны зургадугаар сараас хойш И.Маск, М.Зукерберг нар Лас Вегасын холимог тулааны талбайд тулалдахаар болсон тухай яригдсаар ирсэн юм. М.Зукерберг 171 см өндөртэй бол И.Маск 188 см өндөр ажээ. Насны хувьд М.Цукерберг 39 настай, И.Маск 51 настай тул хэрвээ тулаан бодитоор өрнөвөл насны залуугаар М.Зукерберг ялах магадлалтай хэмээн хүмүүс таамаглаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.