images

Киев: Хөшөөн дээрх алх, хадуурыг арилгаж оронд нь Украины төрийн сүлд залжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Украин улс нийслэл Киев хот дахь Дэлхийн II дайны ялалтын дурсгалд зориулсан хөшөөнөөс хуучин ЗХУ-ын бэлгэдэл болох алх, хадуурыг арилгаж оронд нь Украины төрийн сүлд байрлуулсан тухай "Washington Post" сонин мэдээлэв. Уг хөшөөг анх 1981 онд Днепр мөрний баруун эрэгт босгосон бөгөөд хөшөөний бамбай дээрх сийлбэрийг ийнхүү 42 жилийн дараа өөрчилсөн байна. Тус улсын төрийн сүлд болох гурвалсан хээ нь дундад зууны үеийн Киевийн вант улсыг удирдаж байсан Владимир I (978-1015 он) хааны үеийн бэлгэдэл ажээ. 2015 онд буюу Орос улс Крымийг хүчээр нэгтгэсний дараа жил Украинд хуучин ЗХУ-ын бэлгэ тэмдгийг ашиглахыг хориглосон юм. Тэр үеэс Украин даяар хуучин Зөвлөлтийн удирдагчид, генералууд зэрэг олон хүний хөшөөг буулгаж, Зөвлөлт, Оросын алдартай хүмүүсийн нэрэмжит олон мянган гудамж, тосгоныг Украины агуу хүмүүсийн нэрээр нэрлэсэн ажээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский орос маягийн газар нутгийн нэрийг ашиглахыг хориглох, иргэншил авахын тулд украин хэлний шалгалт өгөх тухай хуульд гарын үсэг зурсан байна. Мөн Саяхан Оросын үнэн алдартны сүмээс татгалзахын тулд Христийн мэндэлсний баярын өдрийг нэгдүгээр сарын 7-ны өдөр байсныг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр болгон өөрчлөх хууль гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.