images

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ болон Беларусын баг тамирчдыг оролцуулахгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Энэ сарын 19-ний өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо эхлэх Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Украины шигшээ багийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (WA), Олон улсын Олимпын хороотой хамтран дэмжиж байна. Тус хоёр байгууллага Украины тамирчдыг Словак дахь Олимпын баазуудад байрлуулж, бэлтгэл сургуулилт хийхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо тус тэмцээнд оролцоход зориулж Украины шигшээ багийг 190 мянган доллароор ивээн тэтгэхээр болсон ажээ. Харин Олон улсын Олимпын хороо Украины дайн эхэлснээс хойш тус улсын баг тамирчдад 18 сарын хугацаанд 7,5 сая долларын дэмжлэг үзүүлсэн байна. Их Британийн хөнгөн атлетикийн алдартай тамирчин, одоогийн Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Себастьян Коу түрэмгий дайн өдөөсөн ОХУ болон түүнийг илтэд дэмжсэн Беларус улсын тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон байна. Тэрбээр “Би хөнгөн атлетикийн түүхэнд буруу талд зогсохгүй” гээд тус хоёр улсын тамирчдыг уг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.