images

Элвис Прэслийн булган хүрэм 128 мянган паундын үнэ хүрчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   "Рок'н роллын хаан" Элвис Прэслийн захиалгаар хийлгэж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд өмсөж байсан булган хүрэм Англид болсон дуудлага худалдаагаар 128 мянган паундаар зарагдсан тухай “The Independent” сонин мэдээлэв. 1.2 метр урт савхин мөртэй хүрмийг Э.Прэсли 1977 онд нас барахаасаа өмнө сүйт бүсгүй болох Жинжер Олдэний ах Майкд бэлэглэсэн байна. Хожим нь Майк тус хүрмийг буяны байгууллагад хандивласан бөгөөд тэндээс Э.Прэслийн шүтэн бишрэгч худалдаж аваад дуудлага худалдаанд оруулсан ажээ. "Henry Aldridge & Son" дуудлага худалдааны компанийн албаны хүн хэлэхдээ "Булган хүрэмтэй Элвис бол 1970-аад оны Лас Вегасын нүүр царай болж байсан" гэжээ. 1935 онд АНУ-ын Миссисипи мужид төрсөн Э.Прэсли 20 дугаар зууны хамгийн алдартай дуучдын нэг болсон бөгөөд поп урлагийн түүхэнд “The ​​Beatles” хамтлагийн дараа орох хамгийн өндөр орлоготой уран бүтээлч байсан юм. Жүжигчин, дуучны хувьд нэгэн эрин үеийг ноёрхож байсан тэрбээр 1977 оны наймдугаар сарын 16-нд 42 насандаа өөд болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.