images

Хирошима: Атомын бөмбөг хаясны ойгоор түүхэнд хамгийн олон орны төлөөлөл цугларав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Дэлхийн II дайны үеэр Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэлсний 78 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Хирошимагийн энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд ёслолын ажиллагаа болов. Ерөнхий сайд Фүмио Кишида уг арга хэмжээнд оролцож, "Бид атомын дайны улмаас цацраг туяанд өртсөн цорын ганц орны хувьд цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохын төлөө хичээн зүтгэх болно" гэжээ. Тэрбээр Японы Засгийн газрын цөмийн зэвсэг үйлдвэрлэх, эзэмших, импортлохгүй байх тухай "Цөмийн зэвсэггүй бүсийн гурван зарчим" баримтлах тухай илэрхийлсэн байна. Мөн Хирошима хотын дарга Казүми Мацүи дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр Засгийн газартаа хандан, цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй улсуудын хооронд гүүр болж, цөмийн зэвсгийг хориглох гэрээг аль болох хурдан байгуулж, цөмийн зэвсгийг хориглох хэлэлцээрт ажиглагчаар оролцохыг уриалсан байна. Тус арга хэмжээнд оролцогсод өглөөний 8:15 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хэсэг чимээгүй зогсов. Мөн уг ёслолд дэлхийн 111 орон болон Европын холбооны төлөөлөгчид оролцсон нь түүхэн дээд амжилт болсон бөгөөд харин Орос, Беларусь улсад урилга илгээгээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.