images

10 баримт: Шар айраг

Б.Бадамзул

10 баримт

2023-08-04


Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагт Олон улсын шар айрагны баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг. Энэ жилийн баяр наймдугаар сарын 4-нд болж буйг тохиолдуулан шар айрагны тухай 10 баримтыг хүргэж байна.

1. Үр тариаг исгэж хийсэн уг ундааг эртний Вавилон, Месопотамид үүссэн гэдэг бөгөөд археологичид МЭӨ 4300 оны шавар самбар дээр бичсэн шар айрагны орц, МЭӨ 3400 оны шар айрагны үлдэгдэл наалдсан лонхыг олж байв. Мөн эртний Египетийн иргэд хөгшин залуугүй өдөр тутам шар айраг хүртдэг байжээ.

2.  МЭӨ 1800 онд шар айрагны тухай анхны дуу гарсан нь Шүмерын шар айрагны бурханд зориулсан “Hymn to Ninkasi” магтаал шүлгээр бүтжээ.

3. Харин Дундад зууны үед Христийн шашны лам нар зөрөг цэцгээр шар айраг хийх аргыг нэвтрүүлсэн байна. Түүнээс өмнө шар айрагт амт нэмэхэд оливын тос, хасарваань жимс зэргийг ашиглаж байсан түүхтэй.     

4. АНУ-ын Үндсэн хуулийн арван найм дахь нэмэлт өөрчлөлтөөр 1920 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тус улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулахыг хориглосон ч уг хоригоо 1933 онд цуцалж байв.  

5. Дэлхий даяар нэг жилийн дотор 189 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг.

6. 2016 оноос хойш шар айраг исгэгчийн ажлын байр АНУ-д найман хувиар өссөн байна.

7. Дэлхий даяар шар айрагны үйлдвэрт 2.2 сая хүн ажилладаг.

8. Дэлхийн хамгийн үнэтэй шар айраг болох “Allsopp’s Arctic Ale”-ийн нэг лонх нь 503300 долларын үнэтэй.

9. Шар айргийг тохируулан хэрэглэхэд бөөрний чулуутай болох магадлал 40 хувиар буурдаг.

10. Германд Шар айрагны баярыг дөрөвдүгээр сарын 23-нд, Исландад тавдугаар сарын 1-нд тэмдэглэдэг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.