images

Сөүл хотод хоёр Солонгосын хамтарсан тоглолтууд болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-04


   Хоёр Солонгосын соёлын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор наймдугаар сарын бямба гараг ​​бүр Сөүл хотын Кангсогу "Зуны шөнийн зүүд" арга хэмжээг зохион байгуулахаар болсон тухай Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яамны харьяа "Өмнөд, Умардын интеграцийн соёлын төв"-өөс мэдээллээ. Наймдугаар сарын тавны бямба гаригт Өмнөдийн сайхан эр, Умардын сайхан бүсгүй хоёрын хайр дурлалыг өгүүлсэн мюзикл, 12-ны бямба гаригт "Зуны сэрүүн шөнө" нэртэй Хойд болон Өмнөд Солонгосын цохивор хөгжмийн тоглолт, жааз хамтлагийн тоглолт, 19-ний бямба гаригт гэрэл, элсээр хийсэн үлгэрийн үзүүлбэр, 26-ны бямба гаригт “Эх нутгийн аялгуу” нэртэй Хойд болон Өмнөд Солонгосын хамтлагийн тоглолтууд болох ажээ. Эдгээр бүх тоглолт үзэгчдэд үнэ төлбөргүй гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.