images

Таэквондогийн ДАШТ-д Умард Солонгосын баг оролцоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-04


   Казахстанд энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох Таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Умард Солонгос улс томоохон баг тамирчдаа илгээхээр бэлтгэж байгаа тухай Японы “Tokyo Shimbun” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар техникийн ажилтнууд, багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тус тэмцээнд оролцох ажээ. Тус улсын баг тамирчид энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Дандонг хот хүртэл автобус болон галт тэргээр аялж, улмаар Бээжингээс тэмцээн болох Казахстаны нийслэл Астана руу нисэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Тус улс мөн ирэх есдүгээр сард Хятадын Ханжөү хотод болох Азийн наадамд тамирчид, дасгалжуулагч, удирдах албан тушаалтнууд бүхий 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцоно хэмээн гадаадын хэвлэлүүд таамаглаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.