images

Энэтхэг: Жирийн омгоос гаралтай эмэгтэй хүн одоо дэлхийн хамгийн том ардчилсан улсыг удирдаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-03


   Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужийн Гандинагар хотод болсон G20-ийн сайд нарын уулзалтад тус улсын ерөнхий сайд Нарендра Моди эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэх сэдвийн дор илтгэл тавьж “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь улс орны эдийн засгийн өсөлтөд тустай” гээд Энэтхэг улс энэ чиглэлд явж байгаа талаар онцлон дурдсан байна. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тэгш нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг дурдаад “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг зах зээлд нэвтрэх, дэлхийн нэмүү өртгийн сүлжээ, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд саад болж буй саад бэрхшээлийг арилгана” гэжээ. Улмаар өнгөрсөн оны долдугаар сард Энэтхэгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон Дроупади Мурмуг жишээ болгон тус улс эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж тэдэнд “итгэл, урам өгч буй хэрэг” хэмээн танилцуулж, "Тэрбээр энгийн доод омгоос гаралтай хэдий ч одоо дэлхийн хамгийн том ардчилсан улсыг удирдаж, дэлхийн хоёр дахь том батлан ​​хамгаалах хүчний ерөнхий командлагч болсон" хэмээн ерөнхий сайд хэлжээ. Мөн цааш нь тэрбээр Энэтхэгийн эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг 1947 онд олгосон бөгөөд өдгөө 1.4 сая эмэгтэй хөдөө орон нутгийн сонгогдох албан тушаалын 46 хувийг эзэлдэг болохыг онцлон хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.