images

Грек: Түймрийн улмаас амралтаа үнэгүйдүүлсэн жуулчдад үнэгүй амрах эрх олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-03


   Европчуудын амрах дуртай газар Грекийн Родос аралд ой хээрийн түймэр дэгдэж тэнд амрахаар төлөвлөөд байсан амрагч, жуулчид багагүй хохирол амссан тул тус улсын ерөнхий сайд тэдгээр хүмүүст нэг долоо хоног үнэгүй амрах эрх олгохоор болсон тухайгаа мэдэгдлээ. Ерөнхий сайд Кириакос Мичотакис Британийн ITV телевизэд өгсөн ярилцлагадаа "Түймрийн улмаас амралтаа үнэгүйдүүлсэн бүх хүмүүст Грекийн засгийн газар орон нутгийн эрх баригчидтай хамтран ирэх хавар эсвэл намар Родос аралд долоо хоног үнэгүй амрах эрх олгохоор болсон” хэмээн хэлжээ. Европчуудын амрах дуртай тус аралд өнгөрсөн сарын 17-ны өдөр их хэмжээний ой хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 20 мянга гаруй оршин суугч, жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлсэн жуулчдын дийлэнх нь Британичууд байсан бөгөөд тэдний зарим нь арлын хойд хэсэгт байрлах биеийн тамирын заал, сургуулийн байранд хонож гал түймрийн аюулаас эсэн мэнд гарчээ. Ерөнхий сайд К.Мичотакис “Родос арал дээр нэг ч хүний ​​амь нас эрсдээгүй ч жуулчдад багагүй хохирол учирсан тул уг арга хэмжээг зохион байгуулахаар болсон” гэж мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.