images

Украины энх тайвны асуудлаарх олон улсын бага хурал болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-03


   Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 5-нд Саудын Арабт болох Украины энх тайвны асуудлаарх олон улсын бага хурлыг тохиолдуулан намар Украинд энх тайвны дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Украины дайныг зогсоох олон улсын бага хурал Саудын Арабын Жидда хотод 5-6-нд болох бөгөөд Украин, АНУ, Европын холбоо, Бразил, Энэтхэг, Индонез, Египет зэрэг 30 орны засгийн газрын төлөөлөгчид оролцохоор уригдсан байна. Энэ удаагийн хурлаар Украин Оросын цэргийг гаргах, шударга ёсыг сэргээх, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг 10 зүйлээс бүрдсэн энхийн томъёолол хэлэлцэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Индонезид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Зеленский энх тайвны томъёоллын хамт Украинд энх тайвны дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгосон юм. Одоогоор уг уулзалтыг хаана, хэзээ хийх талаарах цагийг хараахан тогтоогүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.