images

Хятадад хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээнд хязгаарлалт тогтооно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-03


   Хятадын засгийн газар 18-аас доош насны хүүхдүүдийн ухаалаг гар утас ашиглахыг өдөрт 2 цагаас доошгүй хугацаагаар хязгаарлаж, улмаар шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд ашиглах боломжгүй болгох төхөөрөмж нэвтрүүлэхээр болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тус төхөөрөмж нь мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг насны ангиллаар нь ангилж, интернэт ашиглах хугацааг ялгавартайгаар хязгаарлахаар тусгасан аж. Тус улсын Интернэт мэдээллийн үндэсний газраас санал болгож буй ухаалаг утас ашиглах хугацаа нь 8-аас доош насныханд өдөрт 40 минут, 8-15 насныханд 1 цаг, 16-17 насныханд 2 цаг ба түүнээс бага байхаар зорицуулах ажээ. Гэхдээ  яаралтай дуудлага гэх мэт насанд хүрээгүй хүүхдийн хувийн аюулгүй байдалд зориулсан програмууд болон функцууд нь ашиглалтын хугацааны хязгаарлалтад хамаарахгүй бөгөөд онлайн хичээл зэрэг боловсролтой холбоотой програмууд мөн хязгаарлалтад хамаарахгүй ажээ. Мөн үүнээс гадна өсвөр насны хүүхдийн гар утасны терминал дээр үзэх боломжтой контентыг зохицуулах заалтууд ч төсөлд тусгагдсан байна. Түүнд зааснаар насанд хүрээгүй хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэндэд хортой мэдээлэл бэлтгэх, хуулбарлах, нийтлэх, тараахыг хориглож, хүүхдийн насанд тохироогүй төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй байхыг заасан байна. Уг төслийг хэрэгжүүлж буй Үндэсний интернет мэдээллийн алба есдүгээр сарын 2-ны дотор нийгмийн бүх давхаргаас санал авахаар болжээ. “Bloomberg News” агентлаг энэ арга хэмжээг цахим донтолтын талаар санаа зовниж байгаа энэ үед авч хэрэгжүүлж буй дэлхийн хамгийн хатуу зохицуулалт гэж тодорхойлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.