images

Солонгос оюутнууд “Монгол хэл, соёлын зуны сургууль”-д оролцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-03


   Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Өмнөд Солонгосын Данкүүк Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд “Монгол хэл, соёлын зуны сургууль”-ийг 2023 оны долдугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Данкүүк их сургуулийн 10 оюутан монгол хэл, соёлын хичээл (монгол хэлний хэл зүй, орчин цагийн монгол хэлний бичгийн хэл, монгол хэлний ярианы дасгал хичээл, монголчуудын бичиг үсгийн түүх, монгол наадам, монгол хэл ба Алтай хэл шинжлэл, монгол бичгийн уран бичлэг), музей үзэх аялал (Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Чингис хаан музей), Монголын түүх, соёлын дурсгалт газар болон малчдын ахуй байдалтай танилцах аялал (Эрдэнэзуу хийд, Хархорин сум, Булган аймгийн Сайхан сумын малчны хот, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газар, Ёлын ам, Хонгорын элс)-д хамрагдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.