images

Мьянмарт гантиг чулуугаар дэлхийн хамгийн том Будда бурхны хөшөө босгожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-02


   Мьянмарын Засгийн газар өчигдөр нийслэл Нейпьидо хотдоо дэлхийн хамгийн том гантиг чулуун суудалтай Будда бурхны хөшөө бүтээж залсан байна. Энэ өдөр бол тус улсад 2500 гаруй жилийн өмнө Будда анх ном айлдсан өдрийг дурсан тэмдэглэдэг үндэсний баярын өдөр ажээ. Тус бурхны дүр нь овор хэмжээний хувьд 1782 тонн жинтэй, суурийн жин нь 3510 тонн жинтэй, хөшөөний өндөр нь 19 метр, суурийн өндөр нь 5.5 метр бөгөөд энэ нь нийлээд есөн давхар орон сууцтай тэнцэнэ хэмээн албаны хүн мэдээлсэн байна. Энэхүү хөшөөг барих төслийн нийт өртөг нь 16177 их наяд кят болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.