images

Альберт Эйнштэйн Америкийн ерөнхийлөгчид захидал илгээсэн үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-02


   1939 оны наймдугаар сарын 2-ны өдөр эрдэмтэн Альберт Эйнштэйн тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд захидал илгээж байсан гэдэг яриа бий. Тэрбээр нацист Герман атомын бөмбөг бүтээж байгааг сонсоод Ф.Рузвельтэд хандсан уг захидалдаа "Германаас урьтаж маш яаралтай цөмийн зэвсэг бүтээх хэрэгтэй" хэмээн ятгасан гэдэг. Гэвч үнэндээ бол АНУ-ын цөмийн зэвсэг бүтээж эхэлсэн “Манхэттэний төсөл”-ийг өдөөсөн гэгддэг уг захидлыг А.Эйнштэйн өөрөө бичээгүй бөгөөд зөвхөн Лео Силард зэрэг эрдэмтдийн бичсэн захидалд илгээгчийг орлон гарын үсэг л зурсан аж. Дараа нь тэрбээр захидалд гарын үсэг зурсандаа ихэд харамсаж байжээ. Энэ нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй цөмийн зэвсэг бий болохоос болгоомжилж байсантай нь холбоотой юм. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөнд манлайлан оролцож байжээ.

Эх сурвалж: chosun.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.