images

Сумын иргэд 660 мянган төгрөгийг зүрхний өвчтэй хүүд хандивлав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-01


     Говь-Алтай аймгийн Бигэр сумын төрийн алба хаагч, иргэд Г.Есөн-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд 660 мянган төгрөг хандивлажээ. Нийт 27 төрийн албан хаагч, долоон иргэн тус хандивт нэгдсэн байна. Мөн тус сумын ЗДТГ-ын хамт олноос үргэлжлүүлэн уул уурхайн компаниудад, хүүд туслах уриалга хүргүүлжээ. Г.Есөн-Эрдэнэ нь зүрхний ховдол хооронд болон таславч цоорхой, уушгины артерийн даралтын хүнд зэрэг гэсэн оноштой эмчлэгдэж байгаа аж: Тэрбээр Энэтхэг улсад 60-70 сая төгрөгийн хагалгаанд орж бүрэн эдгэх боломжтой гэсэн хариу авснаар сум орон нутгийнхан нь хандивын аян өрнүүлээд буй нь энэ юм. Хүү энэ 11 дүгээр сардаа багтаж тус улсыг зорих юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.