images

Узбекистаны дугуйтай цэцэрлэг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Одоогоос таван жилийн өмнө Узбекистаны алслагдсан бүс нутгийн арван хүүхэд тутмын ес нь цэцэрлэгт явдаггүй байжээ. Тиймээс тус улсын Засгийн газар “Узбекистаны дугуйтай цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ном тоглоомоор тохижуулсан автобусанд бэлтгэгдсэн багш нар суугаад өглөө бүр алслагдсан уулын тосгонд 3-7 насныханд хичээл заахаар очдог. Тэд өдөр бүр өөр өөр тосгонд очих ба нэг удаад 16 хүүхдэд гурван цагийн турш тоглоомын аргаар хичээл заадаг байна. Ингэснээр тосгоны хүүхдүүд автобусандаа суугаад зурж, дуулж, тоглож цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг аж. Мөн автобус нь агааржуулагч, богино долгионы зуух ажиллуулах нарны зай хураагууртай бөгөөд дотроо угаалгын өрөөтэй юм байна. Явуулын цэцэрлэг ажиллаж эхэлснээс хойш сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 40 хувиар өсчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.