images

10 баримт: “Snickers”

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-07-17


1. Амттан үйлдвэрлэгч “Mars Incorporated” компанийн үүсгэн байгуулагч Франклин Марс “Snickers” шоколадыг 1923 онд бүтээсэн боловч долоон жилийн дараагаас олноор үйлдвэрлэж эхэлжээ. Тухайн үед тэрбээр 40 настай байсан бөгөөд 10 жилийн дараа нас барсан.

2. Марсын гэр бүлийнхний хайртай морийг “Snickers” гэдэг байсан бөгөөд Ф.Марс шинэ шоколадандаа энэ нэрийг өгчээ. 

3. Чикагод үйлдвэрлэсэн анхны “Snickers” шоколад таван центийн үнэтэй байв. 

4. Их Британид уг шоколадыг 1990 он хүртэл “Marathon” гэдэг нэрээр борлуулдаг байв.

5. АНУ-д борлуулсан “Snickers”-ийн нийт ширхэг 2013 онд нэг тэрбум хүрсэн.

6. “Snickers” 1984 оны Лос Анжелесийн Олимпын албан ёсны ивээн тэтгэгч болж байв. 

7. 2010-2022 онд “Snickers”-ийг Хятадад үйлдвэрлэдэг байв. Харин одоо Австралид үйлдвэрлэдэг.

8. АНУ-ын зах зээлд 12 төрлийн  “Snickers” бий.

9. 1939 онд “Snickers”-ийн орц нь цагаан сахар, сүү, эрдэнэшишийн сироп, газрын самар, далдуу модны тос, өндөгний цагаан, давс байсан бол 2019 онд лактоз, хиймэл амт оруулагч нэмэгджээ.

10. 2009 онд Их Британид “Snickers”-ийн хэмжээг 7.5 хувиар бууруулсан бөгөөд хэрэглэгчдээ хэтрүүлж идүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авсан хэмээн тайлбарлаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.