images

10 баримт: Монголд ирсэн Холливүүдийн од Кристиан Бэйл

Б.Бадамзул

10 баримт

2023-07-17


Монголд аяллаар ирсэн Холливүүдийн жүжигчин Кристиан Бэйлийн тухай арван баримтыг хүргэж байна. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт Алтай Таван Богд руу аялж, уржигдархан Үндэсний музей үзсэн юм.

1. Кристиан Чарльз Филипп Бэйл 1974 оны нэгдүгээр сарын 30-нд Их Британийн Уэльс мужийн Пэмброкширт төржээ.

2. Тэрбээр 1987 онд 13 настайдаа Стивэн Спилбэргийн найруулсан “Empire of the Sun” кинонд тоглосноор жүжигчний замналаа эхлүүлсэн юм.

3. К.Бэйл 2011 онд “The Fighter” киногоороо Оскарт нэр дэвшиж шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин шагнал хүртжээ. Мөн тэрбээр 2013 онд “American Hustle”, 2016 онд The Big Short”, 2019 онд Vice” киногоор Оскарын шагналд нэр дэвшиж байв.

4. Түүнчлэн “Golden Globe” шагналыг “The Fighter”, “Vice” киногоороо хүртжээ.

5. Тэрбээр “Batman Begins”, “The Dark Knight”, “The Dark Knight Rises кинонуудад 2005, 2008, 2012 онд тоглож, “Batman Begins” киногоороо “MTV Movie & TV Awards” шагнал хүртсэн юм.

6. 1995 онд “Pocahontas” хүүхэлдэйн киноны Томасын дүрд дуу оруулжээ.

7. К.Бэйл 2004 онд “The Machinist” сэтгэл зүйн триллер кинонд тоглохын тулд 29 килограмм жин хасаж байв. Удалгүй 2005 онд “Batman Begins” кинонд тоглохоор дахин жин нэмсэн юм.

8. Нийт 47 кинонд дүр бүтээснээс хамгийн сүүлд 2022 онд “Thor: Love and Thunder” кинонд Горын дүрийг бүтээв. Мөн хүү Жозеф Бэйл нь тус кинонд асгардианы хүүхдүүдийн нэгний дүрд тоглосон байна.

9. Түүний эхнэр Сиби Блэзик (Сиби Бэйл) нь 1970 онд АНУ-ын Чикаго хотод төрсөн модель, нүүр хувиргагч, хувийн туслах бүсгүй бөгөөд киноны жолоодлогын хэсэгт орлон тоглогч хийдэг аж. Тэрбээр нөхрийнхөө тоглосон “Ford v Ferrari”, “The Dark Knight Rises” киноны жолоодлогын хэсэгт орлон тоглогч хийсэн. К.Бэйл ““Ford v Ferrari” кинонд эхнэр маань миний араас машинаар хөөж буй хэсэгт орлон тоглогч хийсэн” хэмээн ярьж байв. С.Бэйл 180 км/цаг хүртэл хурдалж чаддаг аж.

10. Тэд 2000 онд хуримаа хийж, 2005 онд Эммэлин Бэйл, 2014 онд Жозеф Бэйл гэдэг хүүхдүүдтэй болжээ. Тэд хүүхдүүдээ Гадил, Буррито гэж хочилдог.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Zaluu mine

    Asgard d ta tai Moril

    2023-07-20

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.