images

10 баримт: Үндэсний бөхийн элдэв сонин

Н.Ариунсайхан

10 баримт

2023-07-11


1. Монгол хамниган аймгийнхан эзнээ мофо, мохэ гэдэг байсан нь бөх гэдэг нэр томьёотой холбоотой гэж үздэг. Тэрхүү мофо, мохэ гэсэн үгийг Монголын бөх гэсэн үгний "б" нь "м" болон хувирсан хэмээж судлаачид таамагласан байна.

2. Бөх судлаач Ц.Бат-Очир “Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын аварга Г.Вандан 1912-1929 оны хооронд болсон улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа завсаргүй 10 түрүүлсэн гайхамшигт хүчтэй их аварга” хэмээн “Эрийн гурван наадам” номдоо дурджээ. 

3. Улсын цолтой бөхийн тоогоор Архангай аймаг тэргүүлдэг бөгөөд улсын цолтны тоо нь гурван оронтой тоонд хүрсэн цор ганц аймаг билээ.

4. Төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн буюу хамгийн олон удаа наадамд үзүүрлэсэн гурван бөх бий. Тэд бол дархан аварга Д.Дамдин, дархан аварга Д.Цэрэнтогтох, арслан Д.Мөнх-Эрдэнэ нар юм.

5. Хамгийн олон начин цолтон төрөн гарсан жил бол 2001 он.

6. Улсын баяр наадамд өсвөрийн бөхийн барилдааныг 1944 оноос албан ёсоор зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Эхний жилүүдэд 32-64 хүүхэд хүч сорьдог байсан бол сүүлийн жилүүдэд тогтмол 128 бөх барилдуулах болжээ.

7. 1940 оны улсын баяр наадмын тавын даваанд залуу арслан Б.Түвдэндорж улсын начин П.Норовыг амлан авч барилджээ. Тэд эхний өдөр хаялцаагүй тул маргааш нь үргэлжлүүлэн барилдаж Б.Түвдэндорж давсан байна. Ингэснээрээ тэд нийт долоон цаг барилджээ. 

8. 1922 онд Ардын хувьсгалын анхны ойн наадмаар Лу гүний Вандан аварга 10 давж түрүүлснээс эхлэн 2017 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Содномдорж ес даван түрүүлэх хүртэл 96 жилийн түүхэнд нийт 14 аймгийн бөх түрүүлсэн байдаг. Харин долоон аймаг ганц ч түрүү аваагүй бөгөөд эдгээрт Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд багтдаг аж.

9. Бяр нь ханасан бөхчүүд өндрөөс гадна жин ихтэй байдаг. Түүхэнд Тэмээн борлог хэмээх бөх 200 кг жинтэй байжээ.

10. Сүүлийн жилүүдэд бөх үзэх эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ. Жишээ нь “Үндэсний бөх үздэг бүсгүйчүүд” хэмээх Фэйсбүүк группт 15 мянган бүсгүй цугларч мэдээ мэдээлэл солилцон бөхийн таавар явуулдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.