images

Ромын Пап Франциск эмгэнэл илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Ромын Пап Франциск БНСУ-ын Сөүл хотод гэнэтийн осол болж олон хүн амь насаа алдсанд эмгэнэл илэрхийлж талийгаачдын буянд зориулж залбирал үйлдэв. Өнөөдөр Ватиканы Гэгээн Петрийн талбайд болсон мөргөлийн цуглаан дээр Пап “Өчигдөөр шөнө Сөүл хотод болсон гэнэтийн ослоос болж харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн төлөө залбирцгаая” хэмээн уриалж өөрөө залбирал үйлджээ.

     Солонгосын ард түмэнд тохиосон энэхүү эмгэнэлт явдалд дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар эмгэнэл илэрхийлж хүнд цаг үед сэтгэл зүрхээрээ Солонгосын ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлсээр байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ хүнд цаг үед бид Солонгосын ард түмэнтэй хамт байх болно. Талийгаачдын хойноос гүнээ эмгэнэн гашуудаж байна. Гэмтэж бэртсэн хүмүүс түргэн илаарь болохыг хүсье” гэсэн бол Английн ерөнхий сайд Риши Сунак, мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэл илэрхийлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский эмгэнэл илэрхийлж энэ хүнд цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа дамжуулсан бөгөөд өөрийн твиттер хуудсандаа “Бид та бүхэнд тохиосон уй гашууг хуваалцаж байна. Гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүсье” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Лам гэдэг үг илүүджээ

    Ромын пап гэхэд л хангалттай. Лам гэдэг эдний шашинд хамаагүй нэршил.

    2022-10-31

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.