images

“Huawei” Европт 150 сая евро оруулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     “Huawei” компани Ирландын нийслэл Даблин хотод үүлэн технологийн үйлчилгээний төв барихаар 150 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус компани Европт сэлбэгийн үйлдвэр, агуулах, сүлжээний технологи, техникийн туслалцаа, сургалт, туршилтын 33 төвтэй ч энэ нь үүлэн технологийн анхны төв болох юм. Ингэснээр тухайн орон нутагт ирэх таван жилд 200 ажлын байр бий болох аж. Мөн тус улс дахь “Huawei” компанийн захирал Тони Янсү “Бид Ирландыг үүлэн технологийг дэлхий дахинд нэвтрүүлэх стратегийн чухал байршил гэж үзэж байна” хэмээжээ. “Huawei” компанийн салбар Ирландад анх 2004 онд нээгдсэн бөгөөд одоогоор гурван сая гаруй үйлчлүүлэгч, 900 гаруй ажилтантай болсон байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.