Төв аймаг: Солонгосын нэртэй жүжигчид мал саах арга ухаантай танилцав
Чихэнд чимэгтэй
2023-07-07
БНСУ-ын "Global Village Sharing Movement" олон улсын хөгжлийн байгууллага нийгмийн янз бүрийн салбарын төлөөллөөс бүрдсэн сайн дурынхны баг бүрдүүлж Төв аймгийн Жаргалант суманд сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага 2002 оноос хойш энэ нутагт “Үйлдвэрлэгч төвтэй, мал аж ахуйн хүртээмжтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэмүү өртгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Сайн дурынхан мал аж ахуйн фермүүдээр зочилж, мал саах арга ухаантай танилцаж, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, сургалтын төвүүдээр орж, иргэдтэй спортын уралдаан тэмцээн зохион байгуулжээ. Сайн дурынхан өнгөрсөн сарын сүүлээс энэ сарын дунд хүртэл гурван баг бүрдүүлэн тус нутагт ажиллах юм. Байгууллагын тэргүүн Ким Хэ Гён “Улаанбаатар хотыг сүүгээр хангадаг энэ бүс нутаг тариалангийн нөхцөл тааруу учир хөдөлмөрийн үнэлэмж ч бас сайнгүй байсан. Харин Солонгосын олон улсын байгууллагатай хөгжлийн хамтын ажиллагааны янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлснээр нөхцөл байдал илүү сайжирч байна" гэжээ. Сонирхуулахад, нэртэй жүжигчин, эхнэр нөхөр Сун Жэ Хи, Жи Со Ён нар сайн дурын багт оролцож, фермүүдээр зочлон малчдад бэлэг гардуулсан байна. Тэд тус байгууллагын олон нийттэй харилцах элчээр ажилладаг ажээ. Жүжигчин Сун Жэ Хи нь "Вайкикид тавтай морил", "Сүүлчийн эзэн хаан" зэрэг 20 гаруй олон ангит кинонд дүр бүтээсэн бол Жи Со Ён нь "Chief of Staff 1, 2" кинонд туслах дүр бүтээсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.