images

10 баримт: Хулсны баавгай

Б.Бадамзул

10 баримт

2023-07-06


1. Одоогийн байдлаар олдоод буй хамгийн эртний хулсны баавгай болох Ailurarctos lufengensis баавгайн чулуужсан ясыг Хятадын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Лүфэн хотоос олжээ.

2. Тус олдвор нь Миоцений галавын сүүлч буюу одоогоос найман сая жилийн өмнөх үед хамаарна.

3. 1949 онд БНХАУ байгуулагдсан цагаас хулсны баавгайг хамгаалах ажлыг эрчимтэй хийжээ.

4. Хятадууд 1974 оноос эхлэн хулсны баавгайн тооллого дөрвөн удаа явуулжээ. Тухайлбал, хамгийн сүүлийн тооллогоор баавгайн популяци болон амьдрах орчин аль аль нь арав гаруй хувиар нэмэгдсэн үр дүн гарчээ.

5. 2013 оны тооллогоор зэрлэг хулсны баавгайн тоо толгой 1800 байв.

6. Ийнхүү тоо толгой нь өссөөр байгаа тул 2016 онд Олон улсын байгаль хамгаалах холбооноос хулсны баавгайг ховордсон амьтны ангиллаас эмзэг амьтны ангилалд шилжүүлэн, устах аюулын зэрэглэлийг нь бууруулжээ.

7. 2021 оны аравдугаар сард зөвхөн хулсны баавгайд зориулан 2.2 сая га талбайг байгалийн цогцолбор газар болгох шийдвэрийг Хятадын Засгийн газар гаргав. Мөн Сычуань мужид хулсны баавгайд зориулсан байгалийн нөөц газар дөрөв бий.

8. Хятадын Шаньси мужийн Чинлин хулсны баавгай үржүүлэг, судалгааны төвд хар, цагаан бус бор, цагаан толботой Чи Зай нэрт хулсны баавгай амьдарч байна. Судлаачид Чинлин ууланд 1985 оноос хойш бор, цагаан толботой зургаан баавгай бүртгэсэн аж.

9. Хулсны баавгай маш үнэрч, сонсгол сайтай амьтан боловч хараа муутай амьтан ажээ. Мөн хацрын яс нь өргөн учраас дугуй царайтай харагддаг, богино хамартай амьтан юм.

10. Хулсны баавгай маш удаан хөдөлгөөнтэй байдаг нь хүчээ нөөхөд тусалдаг бөгөөд тэд усанд сэлж, модонд авирч чаддаг. Мөн уян хатан үетэй тул гэнэтийн хөдөлгөөн хийх чадвартай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.