images

Путиныг эсэргүүцэгч К.Собчак Литва улсад гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Путины дэглэмийг эрс шүүмжлэгч Ксения Собчак Литва улсад байгааг тус улсын эрх баригчид нотлов. “К.Собчак Израилийн иргэн тул манай улсын хилээр нэвтрэхдээ виз авах шаардлагагүй, тус улсын дотор 90 хоног чөлөөтэй оршин сууж болно” хэмээн Литвын Аюулаас хамгаалах албаны дарга Дарюс Яунишкисийн хэлснийг delfi.li сайт өчигдөр уламжлав. К.Собчакийг Литва улсад чухам хэзээ, хэрхэн нэвтэрсэн талаар тэрбээр тайлбарласангүй. “К.Собчакийг Литва улсын аюулгүй байдалд заналхийлэл учруулна гэсэн тагнуулын байгууллагын дүгнэлт бидэнд алга. Хэрвээ тийм дүгнэлт гарсан бол бид зохих арга хэмжээг авах байлаа” хэмээн тэрбээр хэлжээ.          

     Үүний өмнө Москвад К.Собчакийн бизнесийн хамтрагч хоёр ч хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд 26-ны өдөр мөрдөн байцаагчид К.Собчакийн гэрт нэгжлэг хийсэн байна. ТАСС агентлагийн мэдээлснээр бол түүнийг дээрх хоёр хүний хамтаар, бусдыг айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө гаргуулан авсан хэрэгт сэжиглэж байгаа аж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.