images

Ховд: Буянт голын эрэг дээр номын сан ажиллаж эхэлжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-07-05


   Ховд аймгийн нийтийн номын сангаас санаачлан Буянт голын эрэг дээр гэр барьж, номын сангийн үйлчилгээг эхлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн тус номын сан зуны турш орон нутгийн иргэд, хүүхдүүдэд ном соёлоор үйлчлэх гэнэ. Мөн гэрт тухлангаа ном уншихаас гадна монгол ардын үлгэрээр бүтээсэн кино үзэх, номын тойм яриа, хэлэлцүүлэг зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой юм байна. Өнөөдөр гэхэд тус номын сангаар 28 хүүхэд үйлчлүүлжээ. МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Ховд аймгийн нийтийн номын сан нь байгуулагдаад өдгөө 85 жилийн нүүрийг үзэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.