images

Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бол Хятад хамгаална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Хятадын Ардын чөлөөлөх армийн бэлтгэл хурандаа Жоу Бу Америкийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “Украинд цөмийн цохилт өгөхийг БНХАУ хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Хятадын армид олон жил алба хаасан, өдгөө “Цинхуа” их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан тэрбээр Украины эсрэг аливаа гуравдагч тал ийм төрлийн зэвсэг хэрэглэвэл Хятад улс хамгаалах амлалт өгснийг сануулжээ. “2013 оны 12 дугаар сард Бээжин, Киев хоёр хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Энэ мэдэгдэлд Хятад улс Украинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй, мөн хэрэглэхээр заналхийлэхгүй гэдгээ амласан. Хамгийн чухал нь, гуравдагч этгээд ийн заналхийлвэл аюулгүй байдлын баталгаа олгоно гэж заасан” хэмээн тэрбээр хэлжээ. Цөмийн зэвсэгтэй гүрнүүд дундаа Хятадын цөмийн зэвсгийн бодлого тогтвортой, найдвартай, урьдчилан таамаглаж болохуйц гэдгээр бахархаж байдгаа бэлтгэл хурандаа мөн ярьсан байна.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.