Өмнөд Солонгосын яаралтай тусламжийн баг түймэрт өртөөд буй Канадыг зорив
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
Канадад газар аваад буй ой хээрийн түймрийн гамшигтай тэмцэхэд туслахаар Өмнөд Солонгосын яаралтай тусламжийн баг өчигдөр тус улсыг зорьсон байна. Тус баг нь Гадаад харилцааны яам, Ойн асуудал эрхэлсэн газар, Гал түймэртэй тэмцэх газар, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг зэрэг байгууллагын 151 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ирэх сарын 3-ны өдрийг хүртэл Канадын Квебэк хотод ажиллах ажээ. Яаралтай тусламжийн багийг Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэх сайд Квон Ки Хван ахалж байна. Канад улсад өчигдрийн байдлаар 8.8 сая га талбай шатаад байна. Энэ нь 1989 онд гарсан ойн их түймрээс илүү их хохирол учруулсан, түүхэн дэх хамгийн том түймэр ажээ. Солонгосын дайнд гар бие оролцож байсан Канад улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил болж буйг тохиолдуулан хоёр талын харилцааг хөгжүүлэхэд тус багийн үйл ажиллагаа томоохон хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яам илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.