images

Илон Маск, Марк Зукерберг нар жинхэнээсээ зодолдох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-03


   Илон Маск, Марк Зукерберг нарын холимог тулааны талаарх яриа хошигнол биш үнэн байж болох тухай “New York Times” сонин өнөөдөр мэдээлэв. Тус сонин "UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайтын зуучлалаар тэдний хооронд бодит тулаан хийх зохицуулалт эрчимтэй явагдаж байна" гэж бичжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр М.Зукерберг олон нийтийн сүлжээгээр И.Масктай аман тулаан хийснийхээ дараа Д.Уайт руу мессэж илгээж "Э.Маск үнэнээсээ ярьж байна уу?” гэж асуусан бөгөөд Д.Уайт даруй Э.Масктай утсаар залган “Жинхэнээсээ нэг тулалдаад үзвэл ямар вэ?” гэж асуусан байна. Үүний дараа тэрбээр хоёр тэрбумтантай тус тусад нь утсаар ярьсан бөгөөд “Өнгөрсөн 27-ны өдөр тэдэнтэй дахин утсаар ярьсан. Тулаан хийхийг тэр хоёр хоёулаа хүсч байгаа" гэж NYT сонинд ярьжээ. Улмаар сүүлийн 10 хоногийн турш Э.Маск, М.Зукерберг нартай хөшигний ард хэлэлцээ хийсэн тухайгаа хэлсэн байна. Үнэхээр бодит тулаан болбол үзүүлэн тоглолт хэлбэрээр явагдах бөгөөд UFC-ийн албан ёсны эрх мэдэлд хамаарахгүй гэж Д.Уайт хэлжээ. Тэд энэхүү арга хэмжээ нь буяны шинж чанартай байх ёстой гэдэг дээр санал нэгдэж, Лас-Вегасыг тулаан хийх газар болгон сонгохыг илүүд үзэж байгаагаа мэдэгджээ. Харин Э.Маск Тwitter хуудсандаа Ромын Колизейд тулалдаж магадгүй гэдгээ дурдсан юм. Гэсэн хэдий ч Лас-Вегаст тулалдахын тулд Невада мужийн Атлетикийн комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай. NYT сонины мэдээлснээр М.Зукербергийн найз нөхөд, зөвлөхүүд нь тулааныг ерөнхийд нь дэмжиж байгаа ч үүнийг эсэргүүцэх туслахууд ч байгаа тухай дурдсан байна. М.Зукерберг өрсөлдөгчөөсөө 13 насаар залуу, сүүлийн 18 сарын турш жиү жицү тулааны урлагаар эрчимтэй хичээллэж байгаагаараа давуу талтай ч хамаагүй том биетэй Э.Маскыг бүх талаараа илүү гэх үнэлгээ ч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.