images

Төвд залуу Шар мөрний эргийн хог хаягдлыг цэвэрлэжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-10-29


     Жоэма Гяалпо гэх төвд эр өнгөрсөн онд гэр бүл болон тосгоныхноо дагуулан 40 өдрийн турш 430 километр явж Шар мөрний эргийн хог хаягдлыг цэвэрлэжээ. Тэр ийн Шар мөрний эргийн хог хаягдлыг цэвэрлээд даруй 20 орчим жил болсон гэнэ. Учир нь, хог хаягдлаас үүдэн гол мөрний урсац татарч, намгархаг газар хатах болжээ. Иймээс юун түрүүнд хуванцар хог хаягдлыг цэвэрлэх хэрэгтэй гэж сэтгэсэн нь үр дүнгээ өгсөн байна. Улмаар Жоэма Гяалпо хог хаягдлын бохирдлын талаар олон олон кампанит ажил хийжээ. Мөн бэлчээрийн даац хэтэрч ургамлын гарц муудаж, цөлжих болсон тул мянга гаруй бог малаа цөөлж 200 болгосон аж. Тэрбээр 2017 онд органик бордооны үйлдвэртэй болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.