images

Орос, Хойд Солонгос хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-29


     Орос улс Хойд Солонгостой холбосон Ражин-Хасан төмөр замын тээврийг өргөжүүлэхийн тулд тус боомтоор тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг санал болгосон тухай Оросын “Интерфакс” агентлаг мэдээлэв. ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Александр Козлов Орос-Хойд Солонгосын эрх баригчдын хорооны хурал дээр "Ражин-Хасан стратегийн хамтарсан төслийг сэргээх нь чухал" гэж мэдэгдсэн байна. БНАСАУ-ын Нажин боомт, ОХУ-ын Хасан боомтыг холбосон Ражин-Хасан төмөр замын төсөл 2008 оны аравдугаар сард эхэлж, 2014 оны долдугаар сард Түмэн гол, Хассан хилийн боомтоор ачаа тээвэрлэж эхэлсэн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.