images

АНУ-д суралцаж буй гадаад оюутны тоогоор хятадууд тэргүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-28


    АНУ болон БНХАУ улс төрийн талаар сөргөлдөөнтэй байгаа хэдий ч соёл боловсролын харилцаанд огт өөр үзүүлэлт гарч ирж байна. Тухайлбал, АНУ-д суралцдаг гадаад оюутны тоогоороо БНХАУ нэгдүгээрт бичигдсэн тухай Хонгконгийн “South China Morning Post” сонин мэдээлжээ. Бээжинд суугаа Америкийн Элчин сайдын яамнаас 24-ний өдөр мэдээлснээр бол өнгөрсөн 5 дугаар сараас БНХАУ-аас АНУ руу эрдэм номын мөр хөөхөөр зорих гэж буй 160 мянган иргэнд виз олгосон тухай дурдаад “Манай улс БНХАУ-ын оюутнуудыг найрсаг хүлээж авах болно” хэмээн мэдээлжээ. Цар тахал дэгдэхээс өмнө АНУ-д 370 гаруй мянган хятад оюутан суралцаж байсан бол 2020 оноос энэ тоо 32 мянга болон буурсан ч энэ нь АНУ-д суралцдаг нийт гадаад оюутны 34,7 хувийг эзэлж байна. Хонконгийн Жунмүн их сургуулийн профессор Арон Ко хэлэхдээ “АНУ болон БНХАУ хоёрын хооронд үүсээд буй улс төрийн сөргөлдөөн нь хятад оюутнуудын АНУ-д очиж суралцах чин хүсэлд нөлөөлөхгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.