images

“Дэвүүр барьсан бүсгүй” зураг уран зургийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-28


     Австрийн зураач Густав Климтийн сүүлчийн бүтээл болох “Дэвүүр барьсан бүсгүй” зураг Английн Лондон хотод болсон дуудлага худалдаанд орж 85.3 сая паундын үнэ хүрсэн байна. Тэрхүү бүтээлийг Хонконгийн цуглуулагчийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцсон урлагийн зөвлөх Пэтти Вонг авчээ. Өмнө нь Европын дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл бол Альберто Жакометтигийн "Алхаж буй хүн I" уран баримал байсан бөгөөд 2010 онд 104,3 сая доллараар зарагдсан ажээ. Уран зургуудаас 2008 онд 80.4 сая доллараар зарагдсан Клод Монэгийн "Усан сараана" зураг хамгийн өндөр үнээр зарагдсан амжилт тогтоож байв. Харин энэ удаагийн “Дэвүүр барьсан бүсгүй” зураг энэ амжилтыг эвдсэн байна. Мөн түүний бүтээлүүдээс “Хусан ой” зураг өнгөрсөн онд дуудлага худалдаагаар 104,6 сая долларын үнэ хүрч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.