images

Эртний Ромчууд пицца иддэг байсан уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-28


    Италийн Везувий галт уулын дэлбэрэлтээс болж сүйрсэн эртний Помпей хотод пиццаны гарал үүсэлтэй холбоотой хадны зураг олджээ. Үүнээс харахад Эртний ромчууд 2000 жилийн өмнө пицца идэж байсан гэж таамаглаж болохоор байна. Энэ тухай тус улсын Соёлын яам мэдээлсэн бөгөөд Помпей хотын балгасанд малтлага хийх үеэр чулуун ханан дээр өнгө ялган будаж зурсан пицца болон бусад жимс, хүнсний зураг олдсон ажээ. Тодруулбал мөнгөн цар дээр талх, чавга, анар, улаан дарс тавьсан натюрморт зураг аж. Тус улсын Соёлын яамны мэргэжилтэн хэлэхдээ "Улаан лооль, моцарелла бяслаг зэргийг орхигдуулснаас харахад шууд пицца гэж хэлэхэд хэцүү" гээд "Орчин үеийн пиццаны холын өвөг байж магадгүй" гэжээ. Неаполь хотыг улаан лооль, моцарелла бяслаг, лаврын навч бүхий орчин үеийн пиццаны өлгий нутаг гэж үздэг байна. Ханын зураг олдсон Помпей хот Неаполь хотоос ердөө 23 километрийн зайд оршдог. Нөгөө талаар Помпей бол 2000 жилийн өмнөх Ромын эзэнт гүрний хот байсан бөгөөд тэнд 10 мянга орчим хүн амьдарч байжээ. Улмаар МЭ 79 онд Везувий галт уулын их дэлбэрэлтийн үеэр сүйрсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.