images

Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрыг анх удаа эмэгтэй хүн толгойлно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-28


     Америкдаа хамгийн томд ордог Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газар 157 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй хүнээр удирдуулах болжээ. Тус хотын хэвлэлийн мэдээллээр бол өнөө өглөө 40 настай Лора Кабона хэмээх бүсгүй тус байгууллагын даргаар томилогдон ажлаа хүлээж авчээ. Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс “Лора бол шалгарсан удирдагч. Өнөөдөр ийм түүхэн томилгоо хийж багаадаа баяртай байна” гээд шинэ дарга Лора нь 2015 онд дэгдсэн эбола вирус, 2020 оноос дэлгэрсэн ковид 19 өвчний тархалтын эсрэг  төв гал командын тусгай багийг амжилттай удирдаж ирсэн болохыг дурджээ. Одоогоор тус байгууллагад түүхэндээ хамгийн олон буюу 141 эмэгтэй гал сөнөөгч ажиллаж байна. Шинэ дарга Лора “Би энэ байгууллагад арваад жил ажиллаж суралцаж ирсэн” гээд тус байгуулагад эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөр зэрэгцэн ажиллаж хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж төрөлх хотынхоо төлөө эр зоригоо зориулж байдгийг бахархан хардаг тухайгаа өгүүлжээ. Дашрамд дурдахад энэ жил тус хотын түүхэнд мөн анх удаа цагдаагийн газрыг эмэгтэй хүн удирдах болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.