images

Ховд аймаг цементийн үйлдвэртэй болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-28


       Ховд аймагт цементийн үйлдвэр ашиглалтад оржээ. Үйлдвэр чулуунцар болон, цемент үйлдвэрлэх хоёр хэсэгтэй аж. Энэ сарын эхээр чулуунцар үйлдвэрлэх хэсгээ нээж, зуухаа галласан бөгөөд өнөөдрөөс бүрэн нээж, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Ингэснээр ирэх долоо хоногоос цементээ задгай болон нэг тонн, 50 килограммын зэрэг гурван төрлийн савлагаатай худалдаанд гаргахаар болов. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг хангах зорилготой гэнэ. Улаанбаатар хотоос 1450 километрт байдаг энэ үйлдвэр цементийн гол түүхий эд шохойн чулууны орд болох Шохойт уулаас ердөө 1.8 километр зайд оршдог байна. Ховд аймгийн Буянт суманд боссон “Ховд эко цемент” хэмээх энэ үйлдвэрийг “Вестерн Холд” компани байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.