images

Хятадын анхны мөс зүсэгч хөлөг онгоц Өмнөд туйлыг зорив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-10-28


     Хятадын судалгааны мөс зүсэгч хөлөг “Xuelong 2” буюу “Цагаан луу 2” өнгөрсөн Лхагва гарагт Шанхай хотоос Өмнөд туйлыг чиглэн хөдөлсөн талаар “Синхуа” агентлаг мэдээлэв. Xuelong 2” мөс зүсэгч нь 122 метр урт, 22 метр өргөн бөгөөд хөлөг 14 мянган тоннын даацтай, 28 км/цагийн хурдтай юм. Мөн энэ нь туйлын судалгаанд зориулан Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн анхны мөс зүсэгч юм. Уг хөлгөөр 255 судлаач Антарктидыг зорьсон нь Хятадын туйлын судалгааны 39 дэх экспидец болж байна. Тэд Өмнөд туйлын экосистем, агаарын найрлага, чулуулгыг судлах ажээ. Судлаачдын баг хоёр ээлжээр Антарктидыг зорих бөгөөд дараагийнх нь 10 дугаар сарын 31-нд хөдөлнө. Харин ирэх оны 4 дүгээр сард буцаж ирэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.